Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг ЭМЯ, ХӨСҮТ хариуцна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг ЭМЯ, ХӨСҮТ хариуцна

/2022.03.18/: Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг цаашид ЭМЯ, ХӨСҮТ-д хариуцуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах шийдвэр гаргалаа.

Ингэхдээ үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх шаардлагатай мэдээллээр Улсын онцгой комиссыг тогтмол хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нарт үүрэг болгосон юм.

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн нэг гол асуудал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж татан авах ажлыг тогтмол зохион байгуулах тухай байв.

БНХАУ-д цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсаас татан авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл саатах эрсдэл үүсээд буйн зэрэгцээ ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн тус хоёр улсаас нийлүүлдэг 136 нэр төрлийн эмнээс тасалдах эрсдэлтэй 10 эмийг бусад улсын ижил төрлийн эмээр орлуулах судалгааг хийж буйг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэд дарга Д.Уранзаяа мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.

Эх сурвалж: ЗГ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ЭМ-ийн үйлчилгээ үзүүлэх боломжтой
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ЭМ-ийн үйлчилгээ үзүүлэх боломжтой
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.