Зарим шүүхийн тамгын газрын даргыг томиллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим шүүхийн тамгын газрын даргыг томиллоо

/2022-03-17/: Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, шүүхийн Тамгын газрын дарга нарын сул орон тооны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж, нэр дэвшигчдийг томилох санал ирүүлснийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар Д.Өнөржаргалыг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар О.Солонгыг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар Б.Батцэцэгийг, Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар С.Бурмааг, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Д.Магвансүрэнг, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар Д.Батсайханыг тус тус томилов.

Шинээр томилогдсон шүүхийн Тамгын газрын дарга нарт Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр анхаарч, шүүхийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй хүртээмжтэй, шуурхай хүргэх талаар онцгой идэвх санаачилгатай ажиллахыг даалгалаа.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.