Тарваган тахал хүнд халдварлах нь
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахал хүнд халдварлах нь

2021.08.05

Тарваган тахлын хүнд дараах замаар халдварлана.

  1. Шууд өртөх зам:

Өвчтэй тарвага агнах, арьсыг нь өвчих, махыг нь эвдэх, явцад арьсны бүрэн бүтэн байдал алдагдсанаас халдвар авах, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдварт өртөнө.

  1. Агаар дуслын зам:

Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжина.

  1. Дам халдварын зам:

Мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд халдварлана.

  1. Хоол хүнсний зам:

Тарваганы түүхий эд, эрхтэн, дутуу боловсруулсан махыг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд халдварлана.

Эх сурвалж: ЭМЯ

НҮБ-ын дэмжлэгээр хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилттэй танилцлаа
НҮБ-ын дэмжлэгээр хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилттэй танилцлаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.