/2021.08.05/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ийн Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн удирдлагууд Дархан-Уул аймагт хамтарч хэрэгжүүлсэн төслүүдийн үйл явцтай танилцлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Стефани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар Дархан-Уул аймгийн ГБХЗХГазарт НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах “Нэг цэгийн үйлчилгээний төв” болон тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"–ийн үйл ажиллагаатай танилцан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ.
Эх сурвалж: ХНХЯ