/2021.08.05/ Өнөөдрийн байдлаар эмнэлэгт болон гэртээ эмчлүүлж байгаа иргэдээс хүнд өвчтөн 848, нэн хүнд өвчтөн 190 байна гэж ЭМЯ мэдээллээ.
Сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 1,178 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2,047 иргэн эдгэрчээ.
Үүнээс хөдөө орон нутагт 817, Улаанбаатарт 361 тохиолдол бүртгэгджээ. Дархан, Төв аймагт хамгийн их халдварын тохиолдол илэрч байна.
Харин сүүлийн нэг хоногт "ковид-19" халдварын улмаас 3 хүн нас барсан байна. Иргэдийн 2 нь 80-аас дээш насныхан байжээ.
Эх сурвалж: ЭМЯ