Тээвэрлэлтийн гацаа онлайн худалдаа эрхлэгчдэд хүндээр тусч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээвэрлэлтийн гацаа онлайн худалдаа эрхлэгчдэд хүндээр тусч байна

2021.08.05

Өнөөдөр Чингисийн талбайд онлайн худалдаа эрхлэгч иргэн мэдээлэл хийлээ. Тэрээр “Гэрээт ложистик” тээвэр зуучлалын компани 40 гаруй тэрбум төгрөг залилсан байж болзошгүй талаар ярилаа. Тус компани далайн тээврээр дамжуулж 65-90 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод барааг нь илгээнэ. Тээврийн хөлс килограмм тутамдаа 1 доллар байна гэх санал тавьсан гэв. Энэ саналын дагуу нийт 75 худалдаа эрхлэгч тус каргоны газар хандаж төлбөрөө төлжээ.

2021.6.17-нд Турк улсын элчин сайдтай хийсэн уулзалтын үеэр тухайн иргэдийн бараа Тяньжиний усан боомтод буусан гэх мэдээлэл өгсөн байна

Иргэн н.Уугантамир “Турк бараа” фэйсбүүк хуудас хөтөлж гутал худалдаалаад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн. Тэрээр "Гэрээт ложистик" каргоны компанид нийт 887.8 сая төгрөгийн бараа ачуулсан, түүнийгээ аваагүй гэв.

Яг түүн шиг байдалд орсон 70 гаруй хүн байгаа юм байна.

УБ-н музей үзмэрийнхээ 5-8 хувийг танхимд тавьж сонирхуулдаг
УБ-н музей үзмэрийнхээ 5-8 хувийг танхимд тавьж сонирхуулдаг
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.