Голуудын усны түвшин 10-65 см нэмэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голуудын усны түвшин 10-65 см нэмэгджээ

Kherlen_River-6phdx7xbhwggigs88113i9cycb6e8m8e10a057bg4sg-6ra1cc94ifdhvrjf2f03y9e6p2wkgt6izeynwsvia80.jpg

/2021.08.05/ Цаг уурын байгууллагын мэдээлснээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Идэр, Чулуут, Тамир, Туул, Орхон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ, Бэлтэс, Хэрлэн,Байдраг, Онги зэрэг гол үерийн түвшинг 5-80 см давсан ажээ. Харин Орхон гол үерийн аюултай түвшинг 56 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэлээ.

Эх сурвалж: ОБЕГ

Эхийн сүү бол хүүхдийн анхны вакцин
Эхийн сүү бол хүүхдийн анхны вакцин
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.