/2021.08.05/: Эхийн сүү хүүхдийг өвчлөл эндэгдлээс сэргийлэхэд нэн чухал ач холбогдолтой. Эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд нь хооллоогүй хүүхдээс амьдралын эхний 6 сард амьдрах чадвар нь 14 дахин илүү байдаг байна. Хүүхдийг төрөнгүүт нь эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах нь нярайн эндэгдлийг 45%-иар бууруулах боломжтой.
Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийг үхлийн аюултай халдвараас сэргийлнэ.
Хүүхэд 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллосноор хатгалгаа тусах эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.
Эх сурвалж: unicef mongolia