2021.08.05
Токио 2020 олимпын наадам өндөрлөхөд 3 хоног үлджээ.
Энэ хугацаанд манай улс 1 мөнгө 2 хүрэл медаль хүртсэн юм.
Ингэснээр тус наадамд оролцсон 205 улс бүрэлдэхүүнээс 67 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.
Тэгвэл дэлхийн бусад улс орон дараах байдлаар медаль хүртжээ.
Хамгийн олон медалийг АНУ хүртсэн бол хамгийн олон алтан медалийг БНХАУ авчээ.
Медаль авсан нийт 79 орон байгаа бол 126 улс медаль аваагүй байна.
д/д | Улс | Алтан медаль | Мөнгөн медаль | Хүрэл медаль | Нийт |
1 | БНХАУ | 32 | 23 | 16 | 71 |
2 | АНУ | 27 | 33 | 24 | 84 |
3 | Япон | 21 | 7 | 12 | 40 |
4 | Австрали | 17 | 4 | 17 | 38 |
5 | Их Британи | 15 | 18 | 16 | 49 |
6 | Оросын Олимпын хороо | 14 | 21 | 18 | 53 |
7 | Герман | 9 | 9 | 16 | 34 |
Өнөөдөр чөлөөт бөхийн +125 кг жинд М.Лхагвагэрэл, -53 кг жинд Б.Болортуяа нар шөвгийн дөрвийн барилдаанаа хийнэ.
Харин Б.Хонгорзул 19:55 цагаас олимпийн аварга АНУ-ын Х.Мароулистай хүрэл медалийн төлөө барилдах болно. Хэрэв ялвал 66 дугаар байранд явж байгаа Энэтхэг улстай тэнцүү болно.