Ч.Өнөрбаяр: Монгол Улсад эдийн засаг, хүний эрх чөлөө алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Монгол Улсад эдийн засаг, хүний эрх чөлөө алга

See the source image
АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр

/2021.08.05/

АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улсад эдийн засаг, хүний эрх чөлөө алга алдагдаж байна" гэв.

Өнөөдрийн мэдэгдлээр АН-аас дараах гурван шаардлагыг тавьж байгаа юм. Үүнд:

Нэгдүгээрт, УИХ-ын дарга Г.Занданшатар Төв банкны дэд ерөнхийлөгчийг дуудаж том мөнгөн дэвсгэртийг хурдан гарга гэсэн. Энэ бол иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж байгаа хэрэг юм. Том мөнгөн дэвсгэрт гаргаснаар улс орон, иргэдийн эдийн засгийн асуудал шийдэгддэг бол АНУ, Их Британи улс мөнгөн дэвсгэртээ томруулж асуудлаа шийдэж болно. Гэхдээ тэдгээр улс тэгдэггүй. Учир нь эдийн засгаа үнэ цэнэтэй байлгах бодлого баримталж байна. Манайх өнөөдөр мөнгөн дэвсгэрт хэвлэх талаар ярьж байгаа бол төгрөгийн ханш унасныг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэлээ.

Хоёрдугаарт, NO Naadam хөдөлгөөнтэй холбогдуулан иргэдийг ТЕГ-аас шалгасан асуудал. Энэ тал дээр холбогдох хуулийн байгууллага мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Хуулийн байгууллагууд бүгд хэвлэлийн албатай тул иргэдийг бодит мэдээллээр хангах ёстой.

Гуравдугаарт, 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байгаа талаар БСШУ-ны сайд мэдээлсэн. Хүүхдүүдийн нэг хэсэг нь хувийн сургуульд сураад хангалттай мэдээлэл авч байна. Харин улсын сургуульд явдаг хүүхдүүд теле хичээл гэсэн зүйлээр боловсрол олгож байна гэж аргалсан болоод өнгөрч болохгүй гэв. Тиймээс хичээлийн хоцрогдлыг нөхөх тал дээр Боловсролын яамнаас анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн юм.

ТОКИО 2020: М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт үлдлээ
ТОКИО 2020: М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт үлдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.