ТОКИО 2020: М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт үлдлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт үлдлээ

2021.08.05

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жинд М.Лхагвагэрэл зодоглож буй. Тэрээр эхний даваандаа Беларусийн Зианис Храмианкутай барилдаж 8:4 харьцаагаар ялсан билээ.

Тэгвэл шөвгийн наймын тоглолтод 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудиновичтэй барилдлаа.

Тоглолтын хоёрдугаар хагаст манай тамирчин золгооны барьцнаас сугадуулснаар, өрсөлдөгч 4 оноо авсан юм. Энэ үед тооны харьцаа 5:2-оор Лхагвагэрэл хожигдож явсан юм.

Сүүлийн нэг минутанд манай тамирчин 2 оноо авч тооны харьцаа 5:4 болж дөхлөө.

Лхагвагэрэл өрсөлдөгчөө үүрч 2 оноо авснаар 6:5 болж манай тамирчин илүүрхэж эхэллээ.

Сүүлийн 10 секундэд оноо алдаагүй тул манай тамирчин яллаа.

ТОКИО 2020: Б.Болортуяа шөвгийн дөрөвт үлдлээ
ТОКИО 2020: Б.Болортуяа шөвгийн дөрөвт үлдлээ
 
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.