Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2021.08.05

Их Британийн засгийн газраас жил бүр зарладаг Чевнингийн тэтгэлгийн бүртгэл эхэллээ.

Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн мастерийн (Бакалавр, PhD биш) 1 жилийн тэтгэлгийг зарладаг. Дэлхий даяар энэ хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь элчин сайдын яам сонгон шалгаруулалт явуулдаг болно.

Онлайн бүртгэл эхлэх хугацаа: 2021 оны 08 сарын 03

Онлайн бүртгэх хаагдах хугацаа: 2021 оны 11 сарын 03

  • 2021 оны 11 сарын дундуур Эхний шатны шүүлт явагдана.
  • 2021 оны 12 сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна.
  • 2022 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана.
  • 2022 оны 3-5 сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана.
  • 2022 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна.
  • 2022 оны 7 сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна.
  • 2022 оны 9-10 сард Хөтөлбөр эхэлнэ.

Тавигдах Шаардлагууд

  • Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх
  • Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш
  • 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/
  • 2022 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/

2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1500 оюутнуудад Чевнингийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон байна.

Энд дарж хүсэлтээ илгээнэ үү.

Энэтхэгт халдвар багасч сургуулиудаа нээж эхэлжээ
Энэтхэгт халдвар багасч сургуулиудаа нээж эхэлжээ
 
Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл ЮНЕСКО-д бүртгэгдлээ
Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл ЮНЕСКО-д бүртгэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.