Өргөө амаржих газарт 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өргөө амаржих газарт 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

6 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

/2022.03.08/: Монгол улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 тоот тогтоолоор Эх барихын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор "Нийслэлийн өргөө амаржих газар"-ыг "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн хүрээ амаржих газар"-ыг "Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн амгалан амаржих газар"-ыг "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Засгийн газраас нийслэлийн 3 амаржих газарт шаардлагатай тоног төхөөрөмж ба хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдэж байна.

дотор гэх мэтийн зураг байж болно

Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Өргөө амаржих газар дээр ажиллан шаардлагтай 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Мөн 547 сая төгрөгөөр хийгдэж буй засварын ажилтай танилцаа.

6 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Мөн тус эмнэлэгт шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэр, ариутгалын тоног төхөөрөмж болон удам зүйн лабораторийг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа сайд мэдээлж ЭМЯ зүгээс 2022 оныг Эрүүл мэндийн тусламж үйчлилгээний чанар, аюулгүй байдлын жил болгосонтой холбогдуулан эх барихын тусламж үйлчилгээг шинэ шатанд гарган ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: ЭМЯ

Өнгөрсөн 24 цагт нас баралтгүй, тохиолдлын тоо 189 бүртгэгджээ
Өнгөрсөн 24 цагт нас баралтгүй, тохиолдлын тоо 189 бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.