Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

/2022.03.07/ Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулах юм.

Түүнчлэн Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар энэ дугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана.

Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, МСҮТ төгссөн /-д элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ.

Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй явагдах юм.

Эх сурвалж: БҮТ

Төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтыг хот дэмжиж ажиллана
Төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтыг хот дэмжиж ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.