/2022.03.07/: Нийслэлийн хэмжээнд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болсон. Үүнтэй холбоотойгоор нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх байршлыг тодорхойлон, тохижилтын ажлын даалгавар боловсруулах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн.
Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр “Нийслэлийн есөн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох 340 байршлыг гаргаж, холбогдох даалгавар, худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байр нь ямар байх вэ гэдгийг судалж, дүүрэг бүрд өдөр, оройн цагаар ажиллах байршлуудыг гаргасан” гэв.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “74 зөвшөөрлийг цуцалснаар хоёр сарын хугацаанд 700 орчим зөвшөөрөл авдаг байсан бол 1200 гаруй иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл авч, бизнес эрхлэх боломж 60 хувиар нэмэгдсэн. Энэ хугацаанд 46.2 мянган иргэн “Онлайн бизнес төв”-ийн системд хандсан байна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ