ЭМЧ: MTS, PRP, эхэсийн тарилга, ботокс зэрэг эмчилгээнүүдийн талаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: MTS, PRP, эхэсийн тарилга, ботокс зэрэг эмчилгээнүүдийн талаар

Орчин үед эмэгтэйчүүд гоо сайхан харагдаж, залуу нас гоо үзэсгэлэнгээ хэвээр нь авч үлдэхийн тулд төрөл бүрийн эмчилгээнүүдийг хэрэглэж байна.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн эмчилгээнүүдийн талаарх мэргэжлийн эмчийн тайлбарыг хүргэж байна.

Шингэн гиалурон буюу чийгшүүлэгч тариа Agua Shine-Regenovue

Чийгшүүлэгч тариа гэж юу вэ? -

Hialuronic acid /HA/ буюу шингэн гиалурон нь гель хэлбэрийн шингэн бөгөөд арьсны үндсэн бүтцэд байдаг арьсыг өнгөлөг, чийглэг байлгадаг гол бодис юм.

Шингэн гиалурон нь усан суурьтай, арьсанд усыг удаан хугацаагаар барьж байдаг онцлогтой ба НА-ийн 1 молекул нь усны 1000 молекулыг татдаг. HA нь арьсны үндсэн хэсэг болох коллаген, эластиний нийлэгжилтийг сайжруулж өгсөнөөр арьсны уян хатан чанар нэмэгдэж, өнгөц үрчлээ тэнийж, арьс чийглэг, гэрэлтсэн болно. Гиалуроны хүчлийг арьсны нимгэн хэсгүүд болох зовхи, хүзүү, нүүрэнд хийж өгсөнөөр хөгшрөлтийг удаашруулан залуужуулах ид шидийг бий болгодог.

Эмчилгээний заалт:

  • Арьсны хуурайшилт эмзэгшилийг бууруулж маш сайн чийгшүүлнэ
  • Арьсны өнгө сэргэж гэрэлтэнэ
  • Өнгөц үрчлээ тэнийлгэнэ
  • Арьсны бүх эд, эсийг сэргээн шинэчилж хөгширч муудсан эд эсийг багасгана
  • Коллаген эластины нийлэгжилтийг дэмжиж арьс чангална
  • Чөлөөт радикал бууруулж хөгшрөлтийг удаашруулна
  • Сэвх, нөсөөт толбо бүдэгрүүлнэ

Эсрэг заалт:

  • Найрлага дахь бодист харшилтай тохиолдол
  • Арьсны үрэвсэлт өвчнүүд
  • Антикоагулянт хэргэлэж байгаа тохиолдол

Эмчилгээний курс:

Бусад үйлчилгээтэй харьцуулахад үр дүнгээ хурдан хугацаанд харах боломжтой ба 6 сар тутамд нэг удаа буюу жилд 2 удаа хийлгэдэг боловч 1-2 сарын зайтай хийлгэх нь илүү үр дүнг мэдрүүлнэ.

MTS эмчилгээ буюу бичил зүү эмчилгээ

MTS эмчилгээ нь хүний биеийн байгалиас заяасан нөхөн төлжих чадварт тулгуурлан бүтээсэн. Арьсны гаднаас түрхсэн тос болоод бүтээгдэхүүний ердөө 0,3% нь жинхэнэ арьс буюу дермад хүрч 99,7% нь арьсны эвэрлэг давхарт үлдэж үрэгддэгээс бүтээгдэхүүний бодит үр дүн харагддаггүй. MTS эмчилгээ нь олон тооны бичил зүүний тусламжтайгаар бүтээгдэхүүнийг арьсны гүн давхарга дахь эсийн түвшинд нэвтэрүүлэх боломжийг бий болгодог ба зүүний нөлөөгөөөр фибробластуудын тоо хэмжээ ихсэн арьсны үндсэн элемент болох коллаген, эластины нийлэгжилт нэмэгдэж, арьс гүнээсээ нөхөн сэргээгдэж шинэчлэгддэг.

Эмчилгээний заалт:

  • Арьсны үндсэн өнгө сэргэж, гэрэлтсэн толигор болох
  • Өнгөц үрчлээ тэнийлгэн арьс чангалах
  • Сорви, нүхжилт, язралт арилгах
  • Сэвх толбо нөсөө арилгах
  • Үс уналтыг багасгаж үс ургуулах

PRP /platelet rich plazma/ буюу амьд эсээр баялаг уураг

Дракула эмчилгээ ч гэх нь бий. PRP гэдэг нь организмын нөхөн төлжих, өөргийгөө эмчлэх чадварт тулгуурласан гадны ямар нэг эм, тариа биологийн болон химийн нэгдэл агуулаагүй зөвхөн өөрийх нь цуснаас арьсны уургийг дэмжиж, төлжүүлэх үүрэгтэй эсүүд болох тромбоцит, фибрин, плазмын хэсгийг тусгай аргаар шүүн авч нүүр, хүзүү, хуйх болон шарх, сорви зэрэгт тарих болон түрхэх эмчилгээний арга юм. Тухайн хүний өөрийн эд эсийг буцаан тарьж байгаа учир 100% бионийцэлтэй, ямар нэгэн халдварын эрсдэлгүй гэдгээр давуу талтай.

Эмчилгээний заалт:

Ялтсан эсээс ялгардаг олон өсөлтийн уургуудыг ашиглан арьс гоо сайхан, шүд, гэмтэл, үе мөч зэрэг анагаах ухааны олон салбарын эмчилгээнд ашигладаг.

  • Арьсыг төлжүүлж залуужуулах
  • Арьс чангалах, үрчлээний эсрэг
  • Арьсны өнгө сэргээж цайруулах, гэрэлтсэн толигор болгох
  • Хэт хуурай болон тослог арьсны балансыг тэнцвэржүүлэх
  • Үсний халцрал, үс уналтыг зогсоож үсний ургалтыг дэмжин үсний өнгийг сэргээх
  • Батганы болон бусад сорви багасгах
  • Арьсны үрэвслийг бууруулах, шархны эдгэрэлтийг түргэсгэх
  • Шархны нөхөн төлжилтийг хурдасгах

Эмчилгээний эсрэг заалт:

  • Архаг өвчин эрхтэн системүүдийн үйл ажиллагааны хямрал тод илэрсэн үе
  • Аутоиммуны өвчин
  • Чихрийн шижингийн хүнд хэлбэр
  • Цус бүлэгнэлтийн өвчин, цус шингэрүүлэх эмчилгээ хийлгэж байгаа үе
  • Хурц, архаг цус багадалт
  • Сэтгэцийн өвчин
  • Жирэмсэн үе

Эмчилгээний курс:

Эмчилгээ 14-21 хоногт нэг удаа нийт 3-6 удаа

Эхэсийн тарилга

Хүний эхэсийн тарилга нь Францын паталогич Laennec-ийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд эхэс нь хүний биеийг бүхэлд нь бүрдүүлэхэд шаардлагатай бүхий л эрдэс бодисууд, уураг, биолипид, нүүрс ус, амин дэм, фермэнт буюу энзим, нуклейн хүчил зэрэг физиологийн идэвхитэй бодисуудаар баялаг. Хүний биеийн эд эсийн идэвхитэй хөгжил 25-30 наснаас аажим буурч эхэлдэг ба энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эд эсийн сэргэлт явагдаж эрч хүчийг мэдрэх бөгөөд одоогоор үүнийг орлох хөгшрөлтийн эсрэг бие даасан эмчилгээ байхгүй болно.

Эмчилгээний заалт:

  • Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ, бие махбодийн био-идэвхжүүлэлт – амьдралын эрч хүчийг нэмж, биеийн хордолтыг тайлах, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх, дархлааг сайжруулах
  • Гоо сайхан - биеийн эд эсүүдийг залуужуулах, арьсыг чангалахаас гадна арьсны ерөнхий өнгийг сайжруулах, үрчлээ арилгах, уян хатан болгох, арьсны чийгийг нэмэгдүүлэх, нөхөн төлжилт сайжруулах
  • Арьсны өвчин - харшлын дерматит буюу арьсны үрэвслийн эмчилгээ, псориаз буюу хайрст үлдийн эмчилгээ, мөн батга, давтан илрэх хомхой, хөгшрөлтийн толбо зэрэг
  • Элэг судлал - элэгний эд эсүүдийн нөхөн сэргээлтийг дэмжиж эрчимжүүлэх, спирт болон хордолтын гепатит буюу элэгний үрэвслийн эмчилгээ, хурц ба архаг вируст гепатитын эмчилгээ, элэгний өөхлөлт, элэгний хатуурлын эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн эмчилгээ - умайн архаг үрэвсэл, амжилтгүй үр суулгалт, байнгын зулбалт, цэвэршилтийн дараах хам шинж зэргийн эмчилгээнд (урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс) тус тус хэрэглэдэг.

Эсрэг заалт:

  • Тухайн бодист мэдрэг буюу харшилтай
  • Эд эрхтэний органик өөрчлөлттэй
  • Зүрх, элэг, бөөрний хүнд өөрчлөлттэй хүмүүс
  • Сэтгэцийн өөрчлөлттэй

Эмчилгээний курс: 7 хоногийн зайтай 5-10 удаа

Ботокс тарилга

Botox Review - 9 things I leant from having it in my 20s

Botulinum toxin /botox/ буюу ботоксыг дэлхийн олон улсад нүүрний үрчлээсийг тэнийлгэх зорилгоор хэрэглэдэг болсоор олон жил болж байгаа. Ботокс нь мэдрэлийн ширхэгээс булчинд сэрэл дамжих үйлийг тодорхой хугацаанд саатуулснаар тухайн хэсгийн булчин суларч арьсны үрчлээсүүд тэнийдэг.

Эмчилгээний заалт:

  • Өнгөц үрчлээг тэнийлгэх
  • Гүн үрчлээг багасгах
  • Зажлуурын булчингийн хэт хөгжил
  • Нүүрний муруй засах
  • Дээд уруулын босоо үрчлээ
  • Эрүүний булчингийн хэт чангарал /боржигон эрүү/
  • Хөлийн булчингийн хэт хөгжил
  • Алга, ул, суганы хэт хөлрөлт
  • Gummy smile /дээд буйл ил гаргаж инээдэг/
  • Уруулын өнцөг доош унжсан зэрэгт хэрэглэж болно

Эсрэг заалт:

  • Тухайн эмийн бодист мэдрэг харшилтай
  • Хөхүүл, жирэмсэн үед

Эмчилгээний тун, курс:

Бэлдмэлийг үрчлээс үүсэж байгаа хэсгийн булчинд тарьдаг бөгөөд тарих тунг тухайн булчингийн ажлын хүчинд тохируулж хийдэг. Эмийн үйлчилгээ тарьсанаас хойш 4 хоногт илэрч эхлэх ба 14-15 дахь хоногт дээд цэгтээ хүрнэ.

Тарилга хийлгэснээс хойш булчин хэр идэвхтэй ажиллаж байгаагаас шалтгаалан 4-6 сар үйлчилгээ хадгалагдах ба үйлчилгээ суларч эхэлмэгц давтан тариулах шаардлагатай. Хэд хэдэн удаа давтан хийсэн тохиолдолд 8-12 сар эмийн үйлчилгээ хадгалагддаг сайн талтай.

ОБЕГ: Нуурын мөсөнд цөмөрч суусан автобусыг татан гаргажээ
ОБЕГ: Нуурын мөсөнд цөмөрч суусан автобусыг татан гаргажээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.