ОБЕГ: Нуурын мөсөнд цөмөрч суусан автобусыг татан гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Нуурын мөсөнд цөмөрч суусан автобусыг татан гаргажээ

/2022.03.04/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 105 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт далайгаар 5 км/-т Хот хоорондын автобус хойд 2 дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг гуравдугаар сарын 03-ны өдрийн 16:12 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Мөсний баяр болж байгаа газар буюу “Хүй толгой” гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж 5 км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж хойд 2 дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 21:54 цагт татан гаргасан.

Тус автобус дотор 15 зорчигч байсан бөгөөд бүгд эсэн мэнд гарсан байна.

Атомын энергийн агентлаг АЦС-тай холбоотой асуудлаар Украинтай харилцаж байна
Атомын энергийн агентлаг АЦС-тай холбоотой асуудлаар Украинтай харилцаж байна
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.