Пара байт харвааны ДАШТ-аас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пара байт харвааны ДАШТ-аас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ

May be an image of 9 people, people standing and indoor

/2022.03.01/: Пара байт харвааны ДАШТ-ний эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар өнөөдөр эх орондоо ирлээ. Баг, тамирчдыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Монголын байт харвааны холбоо, Монголын Паралимпийн холбоо, тамирчдын ар гэрийн төлөөллүүд угтан авч, баяр хүргэлээ.

Эмэгтэй багийн тэмцээнд Монгол Улсын баг урьдчилсан харвааны дүнгээр 1043 оноогоор тавдугаар байранд орж 1/4 шигшээ харваанд Туркийн багийг 5:4 харьцаагаар ялсан. Улмаар хагас шигшээ харваанд ОХУ-ын багт 6:0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Энэтхэгийн багтай харваж 5:1 харьцаагаар ялсан байна. Багийн дасгалжуулагчаар Б.Золбоо ажиллажээ.

May be an image of 9 people and people standing

May be an image of 9 people, people standing and indoor

Эх сурвалж: ХХЕГ

Харьковт засгийн газрын байр руу пуужин харваснаас 6 хүн шархаджээ
Харьковт засгийн газрын байр руу пуужин харваснаас 6 хүн шархаджээ
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа