Харьковт засгийн газрын байр руу пуужин харваснаас 6 хүн шархаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харьковт засгийн газрын байр руу пуужин харваснаас 6 хүн шархаджээ

Russia launches multiple rocket attacks in Kharkiv and renews Kyiv assault  | Ukraine | The Guardian

/2022.03.01/: Украины хоёр дахь том хот Харьковт болсон дэлбэрэлтийн улмаас дор хаяж зургаан хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байна гэж Украины Онцгой байдлын алба Telegram хуудсандаа мэдэгджээ.

Украины Гадаад хэргийн яам (ГХЯ) болон Украины засгийн газрын албан тушаалтнуудын нийтэлсэн үйл явдлын дүрс бичлэгээс үзвэл, дэлбэрэлтийн улмаас засгийн газрын байр нурсан байна. Бичлэгүүдийг орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд энэхүү бичлэгийг CNN баталгаажуулжээ.

“Орос улс олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчин дайн хийж байна. Энгийн иргэдийг алж, иргэний дэд бүтцийг сүйтгэдэг. ОХУ-ын гол бай бол одоо пуужингаар харваж байгаа томоохон хотууд юм” гэсэн тайлбартайгаар Украины ХЯА мягмар гарагт твиттер хуудсандаа тэрхүү дүрс бичлэгийг хуваалцжээ.

Бүс нутгийн төрийн захиргааны байранд орон нутгийн засаг захиргааны байгууллагууд байрладаг. Тус байр нь Харьковын төв талбай, архитектурын дурсгалт газар болох "Эрх чөлөөний талбай"-д байрладаг ажээ.

Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко мөн Эрх чөлөөний талбайн гудамжнаас авсан бичлэгээ албан ёсны Telegram хаягаараа хуваалцжээ. Бичлэгт дэлбэрэлт болсон газар болон Харьков мужийн төрийн захиргааны барилга байсан газрыг харуулсан байна.

Эх сурвалж: CNN

JICA-тай сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
JICA-тай сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.