JICA-тай сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

JICA-тай сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана

May be an image of 7 people, people sitting, people standing and indoor

/2022.03.01/: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай хамтран Сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх төслийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улсын эрчим хүчний салбарт Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн шугамаар 1991 оноос “ДЦС-4” ТӨХК–ийн техникийн шинэчлэл, 2014 оноос тус станцын үр ашгийг дээшлүүлэх төслүүдийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр амжилтай хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү санамж бичгийг зурснаар Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Тус төслийг эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын чадавхыг дунд, урт хугацааны туршид бэхжүүлэх, сургалт, судалгааны ажлыг 3 жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний яам Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай хамтран хэрэгжүүлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр Сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний нэгдсэн системийн өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулах ухаалаг системийг бий болгож, сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх боломж бүрдүүлнэ.

Эх сурвалж: ЭХЯ

Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв
Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв
 
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.