Олимпын гүүрэнд явган хүний замыг оны эцэст барьж дуусна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын гүүрэнд явган хүний замыг оны эцэст барьж дуусна

2021.08.04

Олимпын гүүрний явган хүний замын талаарх сурвалжилгыг бид та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэхүү төслийг 2016 оны арван хоёрдугаар сарын 1-нээс 2019 оны есдүгээр сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэхээр байсан. Гэвч гэрээний хугацааг сунгаж энэ оны арван хоёрдугаар сарын 31-нд дуусгах төлөвлөгөө гаргасан. Цар тахалтай байгаа 2021 он дуусахад ердөө дөрвөн сар үлджээ.

Энэ хугацаанд төслийг бүрэн дуусгах боломжтой эсэх нь бидний сонирхлыг татсан юм. Ингээд олимпын гүүрний төслийг хариуцсан ахлах инженер н.Энхмандахтай утсаар холбогдон тодруулахад арван хоёрдугаар сарын 31-н гэхэд явган хүний замыг байгуулах бүрэн боломжтой гэсэн юм.

Төслийн гүйцэтгэгч байгууллага Хятадын төмөр замын 20 дугаар товчоо корпораци.

Явган хүний зам нь нийт төсөвт өртөг болох 42.38 сая америк долларт хамаарч байгаа гэв.

Өмнөх сурвалжилгыг Энд дарж үзнэ үү.

Халдварлах чадвар өндөртэй дельта хувилбараас сэргийлцгээе
Халдварлах чадвар өндөртэй дельта хувилбараас сэргийлцгээе
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.