Засгийн газрын хуралдааны дараа Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ хичээлийн жилийн талаар мэдээлэл хүргэсэн.
Тэрхүү мэдээлэлд дурьдсанаар, цэцэрлэгийн 4-5 насныхан есдүгээр сарын 1-нд дунд сургуулийнхантай адил хичээл нь эхэлнэ гэлээ.
Ингэхдээ тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх ажээ.
Харин 2-3 настнуудын хувьд танхимаар хичээллэх эсэхийг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр шийдвэрлэнэ гэв. Л.Энх-Амгалан:
-2-3 насны хүүхдүүдийн хувьд эрсдлийн үнэлгээ хийнэ. Томуугийн вакцинд хамруулж, үүний хувийг харж байж хэзээнээс цэцэрлэгт ямар хэлбэрээр авах вэ гэдгийг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр төлөвлөгөөг танилцуулна гэсэн юм.