/2022.02.21/: Энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 22:33 цагт Сүхбаатар дүүргийн 19-р хороо "Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллаа" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Дуудлага, мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай шалган 54 настай, эрэгтэй “Э” гэгч нь хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн 3, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн 2, Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн 2, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн 3, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн 1 хулгайлах хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцныхаа:
- Хаалга, цонхны бэхэлгээг сайжруулах,
- Үнэтэй эд зүйлийг далд газарт хадгалах,
- Дохиолол, хамгаалалт, хяналтын камер суурилуулах,
- Харуул, хамгаалалттай байлгах,
- Эзгүй орхисон үед хөрш айлдаа мэдэгдэх цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ