
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хаягаар явагдаж байна. Бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
Шалгуулагчид та бүхэн бүртгэлийн хугацаанд
- Математик
 - Монгол хэл
 - Нийгэм судлал
 - Англи хэл
 - Физик
 - Хими
 - Биологи
 - Газарзүй
 - Орос хэл
 - Түүх гэсэн 10 хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлээрэй.
 
Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, шалгалтын хураамжаа төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.

Эх сурвалж: БҮТ