ЭМЯ: Омикроноор халдварласан иргэд дахин халдвар авах тохиолдол гарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Омикроноор халдварласан иргэд дахин халдвар авах тохиолдол гарч байна

/2022.02.18/ ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, "Халдварын тоо нэмэгдэж байгаа ч нас баралтын хэмжээ буурч байна. Дельта хувилбартай харьцуулахад нас баралт 10 хувиар буурч, эмнэлгийн ачаалал ч бага байна. Омикроны халдвар авсан иргэд дахин халдвар авах тохиолдол гарч байна. Тиймээс 21 хоногийн дараа дахин вакцинд хамрагдах хэрэгтэй.

Хоёрдугаар сарын 11-ны нислэгээр БНСУ-д очсон манай улсын 3 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс тухайн улс МУ-аас очих нислэгийг 7 хоногийн турш хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ сарын 17-23-ны хооронд тус улс руу зорчих нислэг цуцлагдсан гэсэн үг юм. Үүнээс болж олон иргэн хохирч байна. Тиймээс гадаад улс руу зорчих иргэдийн шинжилгээг зөвхөн ХӨСҮТ дээр хийнэ.

МУ-аас очиж байгаа иргэд эерэг гарч байгаа учир БНСУ-д нэвтрэх иргэдийн хүлээж авахгүй байна. Харин дамжин өнгөрөх нислэгийг зөвшөөрч байгаа. БНСУ-д очиж эерэг гарсан иргэдийг14 хоног тусгаарлаж байна" гэв.

Хүчтэй салхи Германы хойд хэсгийг дайрчээ
Хүчтэй салхи Германы хойд хэсгийг дайрчээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.