Хүчтэй салхи Германы хойд хэсгийг дайрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчтэй салхи Германы хойд хэсгийг дайрчээ

Storm surge at the Hamburg fish market.

/2022.02.18/: Пүрэв гарагийн өглөөнөөс хүчтэй салхи шуургатай байгаа тул Герман улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин галт тэрэг, нислэгийн хувиарт өөрчлөлт оруулж, хэд хэдэн сургууль хаагдсан байна.

Ylenia шуурга Пүрэв гарагийн өглөө Германы хойд нутгийг дайрчээ.

Германы Цаг уурын алба (DWD) Харз уулын хамгийн өндөр оргилд салхины хурд 152 км/цаг хүрч байгааг тэмдэглэсэн тул Германы эрх баригчид хүмүүсийг өдрийн цагаар гадаа гарахгүй байхыг анхааруулав.

Эрх баригчид гэртээ байж, барилга байгууламж, шат, цахилгааны шугамаас хол байхыг зөвлөж байна. ОБЕГ-ын удирдлагууд иргэдийг модны мөчир, дээврийн хавтан унахаас болгоомжлохыг хүслээ. Германы Автомашины Ерөнхий Клуб (ADAC) хүмүүст автомашин жолоодохгүй байхыг зөвлөжээ.

Цаг агаарын албаны мэдээлснээр шуурга, салхи ихэвчлэн Хойд Рейн-Вестфали, Мекленбург-Баруун Померан зэрэг хойд мужуудад нөлөөлсөн байна.

DWD шуурга оройдоо намжих ба тэр үед Хойд тэнгис болон Балтийн эргээр дайран өнгөрөх болно гэж тооцоолсон байна. Гэсэн хэдий ч Харз уулс болон Чех-Германы хилийн ойролцоох өндөрлөг газарт 120 км/цаг (74 миль) салхи шуургатай хэвээр байх ажээ.

Одоогоор томоохон хохирол учраагүй байна. DWD ирэх долоо хоногийн эхээр бага хэмжээний шуурга болно гэж таамаглаж байна.

A fireman standing next to a house hit by tree

Германд болсон Ylenia шуурганы улмаас Deutsche Bahn галт тэрэгний хөдөлгөөн, Lufthansa нислэг цуцлагджээ.

Германы үндэсний төмөр замын оператор Deutsche Bahn (DB) пүрэв гарагийн өглөө Доод Саксони, Бремен, Гамбург, Шлезвиг-Голштейн, Мекленбург-Баруун Помераниа, Берлин, Бранденбург зэрэг хэд хэдэн хойд мужуудад хийгддэг холын зайн галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалж байгаагаа зарлав.

Бямба гараг хүртэл хөдөлгөөн саатах төлөвтэй байна гэж ДБ мэдэгдэв. Хөдөлгөөн саатах хугацааны тасалбар худалдаж авсан зорчигчид хоёрдугаар сарын 26 хүртэл тасалбараа дахин ашиглах эсвэл шимтгэлгүйгээр цуцлах боломжтой юм байна.

Галт тэрэгний хөдөлгөөн саатах болсон шалтгаан нь пүрэв гарагийн өглөө Бремен-Гамбург, нөгөө нь лхагва гарагийн орой Дортмунд-Мюнстер хоёрын хоорондох төмөр зам дээр мод унасан гэж мэдэгджээ. Хоёр шугамыг чөлөөлсөн ч цаг агаарын таагүй байдлаас болж галт тэрэгний чиглэл саатсан байна.

Firefighters clear a tree from underneath the Nordwestbahn railcar near Dorsten in NRW.

Lufthansa 20 нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдэв. Германы агаарын тээврийн компани хүмүүсээс аялахаасаа өмнө нислэгийн статусаа шалгахыг хүссэн байна.

Берлин хотын гал командын дуудлага ихэссэн тул пүрэв гарагийн өглөө эрт онц байдал зарлан гал түймрийн ангиудыг улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэв.

Лихтерфельде зэрэг зарим хорооллууд машин дээр мод унасан гэж мэдээлсэн тул Берлинд хэд хэдэн сайн дурын гал унтраах бригад ажиллаж байна.

Warning sign at Cologne Cathedral

Одоогоор Берлинээс бэртэж гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй байна.

Эрх баригчид хүмүүсийг том хотуудын цэцэрлэгт хүрээлэн, ой мод руу орохгүй байхыг анхааруулав.

Пүрэв гарагийн өглөө Германы хамгийн хойд муж болох Шлезвиг-Гольштейн хотын гудамжууд усанд автаж, усны түвшин дунджаас 1.5 метр (4.9 фут) илүү нэмэгдсэн байна.

Элб голын ус хэвийн хэмжээнээс 1.5-2 метрээр нэмэгджээ. Гэвч шуурга өглөөний 5 цагт зогсож, үерийн ус Гамбург боомт хотод хамгийн их хэмжээтэй байна.

Snowdrifts on the Brocken mountain

ХБНГУ-ын хамгийн олон хүн амтай Хойд Рейн-Вестфали муж (NRW) пүрэв гарагт сургуулиудаа хаахаа мэдэгдэв. Мужийн засгийн газар эцэг эхчүүдэд хүүхдүүдээ гэртээ харж байхыг зөвлөжээ.

Доод Саксон зэрэг бусад мужууд хичээлээ цуцалсан бол Бремен хичээлээ онлайн горимд шилжүүлжээ.

Баруун Германы Клеве хотын коронавирусын шинжилгээний станц шуургыг тэсвэрлэж чадаагүй ба шинжилгээний төвийн майхан сүйдсэн гэж Германы Bild сонин уламжилжээ.

Гал сөнөөгчдийн мэдээлснээр хүн бэртэж гэмтээгүй байна.

Эх сурвалж: DW

МҮЭХ: Хэрэглээний зээлийн сарын хүүг 1 хувь болго
МҮЭХ: Хэрэглээний зээлийн сарын хүүг 1 хувь болго
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.