МҮЭХ: Хэрэглээний зээлийн сарын хүүг 1 хувь болго
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮЭХ: Хэрэглээний зээлийн сарын хүүг 1 хувь болго

/2022.02.18/ Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-Иргэдийн хэрэглээний зээлийн хүү 19 хувь, бизнесийн зээл 20 хувь, цалингийн зээлийн хүү 12-18 хувь байна. Өөрөөр хэлбэл иргэд 10 дахин өндөр хүүтэй зээл авч байна. Тиймээс Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалингийн зээлийн хүүг нэг оронтой тооруу оруулахыг шаардаж байна. Мөн хэрэглээний зээлийн сарын хүүг 1 хувь болго. Өрхийн хэрэглээний зардлаа дийлэхгүй байгаа учир иргэд өндөр хүүтэй зээл авч байна.

Тиймээс энэ асуудлыг хоёрдугаар сарын 25-ны дотор яаралтай арга хэмжээ ав.

Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчдийг нэн даруй өрийг нь төлүүл. Засгийн газар тэдний өмнөөс зээлийг нь төлж болохгүй. Хэрэв Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс өрөө төлөхгүй бол тэдний өрийг татвар төлөгчид болох иргэд төлж таарна гэлээ.

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсголыг зохион байгууллаа
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсголыг зохион байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.