Сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал асуулга 14:00 цагт дуусна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал асуулга 14:00 цагт дуусна

/2022.02.18/ Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагт өөрчлөлт оруулах санал асуулга өнөөдөр 14:00 цагт дуусна.

Хэрэв иргэдийн олонхын санал авсан тохиолдолд сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгох зохицуулалт хийх юм.

Ингэснээр түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт орох аж.

Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.

  1. Дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
  • Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх
  • Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
  • Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх

2. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох

  • Ажил эхлэх цаг -07:00-10:00
  • Ажил тарах цаг -16:00-19:00

07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.

Санал асуулга өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Тиймээс иргэн та санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Та дараах холбоосоор саналаа өгнө үү.

ҮСХ: Хэрэглээний сагсны жинг тооцоход 373 бүтээгдэхүүний мэдээллийг судалдаг
ҮСХ: Хэрэглээний сагсны жинг тооцоход 373 бүтээгдэхүүний мэдээллийг судалдаг
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.