/2022.02.18/ Хэрэглээний үнийн индекс Статистик тооцооны арга, арга зүй хэлэлцүүлэг болж байна. Үндэсний статистикийн хорооны Үнийн статистикийн хорооны дарга М.Оюунжаргал хэрэглээний үнийн индексийн талаар мэдээлэл өглөө.
Хэрэглээний үнийн индекс гэж үнийн дундаж өөрчлөлтийг хэлнэ. Үүнийг тооцож гаргахад 373 бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулж үздэг. Харин үүний 35 хувийг импортын бараа эзэлдэг байна. Улс даяар бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг цуглуулахдаа нийслэлийн 6 дүүрэг, 21 аймгийн төв, сонгогдсон 112 сумдыг хамааруулдаг. Мөн сар бүрийн тогтсон хугацаанд буюу
-Нийслэлд сар бүрийн 22-28-нд
-21 аймгийн төвд сар бүрийн 18-20-нд
-Сонгогдсон сумдад сар бүрийн 15-17-нд үнийн судалгааг хийдэг байна.
Хэрэглээний сагсны мэдээллийг 5 жилд нэг удаа шинэчилдэг. Олон төрлийн бараа, үйлчилгээ дараалан гарч байгаа тул цаашид хэрэглээний сагсны мэдээлэл 2-3 жилд нэг удаа шинэчилдэг болохоор судалж байгаа талаар мэдээлэл өглөө.