Хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

May be an image of screen and indoor

/2022.02.17/: “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан зөвлөгөөнд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, урт удаан хугацааны дараа “Шар” түвшинд шилжсэн, улмаар эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг үед аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартайгаа уулзаж байгаадаа Улсын онцгой комиссын даргын хувьд баяртай байна” хэмээгээд цаашид эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

May be an image of 1 person, sitting and standing

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг томоохон зорилт нь “Боомтын сэргэлтийн бодлого” бөгөөд боомтуудын хүчин чадлыг сайжруулж, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлага энэ цаг үед зүй ёсоор тулгарч буй. Хилийн боомт орчимд халдварын тархалт нэмэгдэж экспорт, импорт тасалдахаас сэргийлэх үүднээс Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав, Булган, Боршоо, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур хилийн боомтуудад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хэвээр байгаа.

Иймд хил орчмын бүс нутагт халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхэд боомт бүхий аймгууд болох Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар,Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын удирдлага онцгойлон анхаарч ажиллахыг Шадар сайд даалгасан юм.

Тэрбээр “Одоо цаашид бид зөвхөн цар тахал яриад байж таарахгүй. Бид одоо хөгжил дэвшил, хөдөлмөр бүтээл, бодлого шийдэл, бүтээн байгуулалтын тухай ярина. Хямралын дараах эдийн засгаа сэргээхийн тулд хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ чөлөөт бүс, газрын тос боловсруулах үйлдвэр, гурван улсыг дамнасан байгалийн хий дамжуулах төсөл зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд орон нутгийн бүх шатны байгууллагуудын оролцоо чухал” хэмээв.

Эх сурвалж: ШСАА

Солонгос улс хувийн сургуулиудыг хаана
Солонгос улс хувийн сургуулиудыг хаана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.