Шинэчлэгдэн батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөж, ажиллахыг зөвлөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэчлэгдэн батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөж, ажиллахыг зөвлөв

/2022.02.15/: Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан Ажлын хэсэг Комисст ирүүлсэн гомдлын мөрөөр Орхон аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч, ажилтнуудын хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалган ажиллаж байна.

Энэ үеэр Цагдаагийн удирдлага, алба хаагчидтай уулзаж, цагдаагийн байгууллага нь хүний эрхийг хангаж, хамгаалах тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд алба хаагч нарын хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах талаар идэвхи санаачилгатай ажиллахыг зөвлөөд, шинэчлэгдэн батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдөж, ажиллах, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр сургалтыг зохион байгуулах нь зүйтэйг гишүүн онцлов.

Capture.PNG-2.PNG

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Ууганбаатар, Ахлах мэргэжилтэн Д.Намжилсүрэн, Орхон аймаг дахь Ахлах мэргэжилтэн Ц.Батзаяа нар ажиллаж байгаа бөгөөд, дээрх шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

Эх сурвалж: ХЭҮК

Газрын тосны ханш 2014 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв
Газрын тосны ханш 2014 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.