Оюу толгойн экспортын баяжмалын хөндлөнгийн хяналт хийх байгууллагатай гэрээ байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюу толгойн экспортын баяжмалын хөндлөнгийн хяналт хийх байгууллагатай гэрээ байгууллаа

/2022.02.15/ "Геологийн төв лаборатори" ТӨҮГ болон "Оюутолгой" ХХК экспортын зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх болон дээжлэлт хийх гэрээг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа.

Тус гэрээг Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор таван жилийн хугацаатай ийнхүү дахин шинэчлэн байгуулж байгаа юм.

2013 онд Засгийн газрын 44 дүгээр тогтоол гаргасан. Энэ тогтоолд эксдортод гарч байгаа оюутолгойн баяжмалд Геологийн төв лаборатори хөндлөнгийн хяналт, лабораторийн шинжилгээ хийх явдал байв. Үүнээс хойш есөн жилийн хугацаанд тус лаборатори нь Оюу толгойн экспортод гарч байгаа баяжмалд хяналтын шинэжилгээ хийсээр ирсэн байна.

"Геологийн төв лаборатори" ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу

Гэрээг шинэчилснээр дараах онцлогтой гэдгийг "Геологийн төв лаборатори" ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу хэлж байлаа. Үүнд,

  • Ирэх таван жилд хийх ажлаа төлөвлөж, Засгийн газрын зүгээс тавих хяналтыг баталгаажуулах.
  • Өнгөрсөн арванхоёрдугаар сард Оюу толгойн зэсийн баяжмалын үндсэн дээж дээр хийх шинжилгээнд олон улсад стандартчлагдсан загварыг ашиглаж эхэлсэн. Энэ загвар нь шинжилгээний нарийвчлалыг үнэн зөв хийж байгаа эсэхийг тодорхойлдог.
  • Геологийн төв лабораторийн ажлын хэсэг олон улсын жишиг лабораторийн түвшинд шилжих зэрэг багтана гэсэн юм.

"Геологийн төв лаборатори" ТӨҮГ нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 6,5 сая орчим тонн зэсийн баяжмалд шинжилгээ хийжээ.

Гүний уурхайн ажил эхэлснээр зэсийн баяжмалын хэмжээ 3 дахин нэмэгдэнэ

Оюу толгойн гүний уурхай

Оюу толгой компанийн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлснээр үйлдвэрлэж буй зэсийн баяжмалын хэмжээ 3 дахин нэмэгдэх юм. Үүнийг дагаад Геологийн төв лабораторын нэг жилд гүйцэтгэх шинжилгээний тоо хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

"Оюу толгой" компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер

"Оюу толгой" компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер, "Геологийн төв лаборатори" ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж буйдаа сэтгэл хангалуун байна. Мөн "Оюу толгойн" гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр дэлхийн эхний тавд эрэмбэлэгдэх гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон төлөөлөгчдийн нэг болох юм. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр үлэмж өснө гэж тооцоолж байна" гэсэн юм.

Оюу толгойн зэсийн баяжмалын үйлдвэр
Зэсийн баяжмал
“Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно
“Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.