“Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно

/2022.02.15/: Монгол Улсын анхан шатны шүүхэд 2014 оны хоёрдугаар сараас эвлэрүүлэн зуучлал нэвтэрч эхэлсэн бөгөөд долоон жил болж байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 130 мянган өргөдөл, нэхэмжлэл хүлээн авчээ. Үүнээс 94893 өргөдөл, нэхэмжлэлд ажиллагаа хийгдсэн байна. Эдгээр өргөдөл, нэхэмжлэлийн 63635 буюу 68.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан байна.

Нийт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн 94893 өргөдөл нэхэмжлэлийн 71500 өргөдөл нэхэмжлэл буюу 73.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 472 өргөдөл, нэхэмжлэл буюу 0.7 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 23521 өргөдөл, нэхэмжлэл буюу 25.7 хувь нь гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргаан тус тус эзэлж байгаа юм.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхэд нэвтэрснээр иргэд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжийг олгосноос гадна, шүүхийн ачааллыг 25 хүртэлх хувиар бууруулсан ач холбогдолтой.

Эх сурвалж: ШЕЗ

Зориулалтын байртай ресторан, баар, кафе 05 цаг хүртэл ажиллах боломжтой
Зориулалтын байртай ресторан, баар, кафе 05 цаг хүртэл ажиллах боломжтой
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.