БХБЯ-ны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, “E-Mongolia” платформд нэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБЯ-ны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, “E-Mongolia” платформд нэгджээ

Цахим үйлчилгээний нэгдсэн портал

/2022.02.15/: Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим үндэстэн болох санаачилгын хүрээнд яамд, төрийн албадууд өөрсдийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэхээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил эхлээд хэдэн сарын нүүрийг үзжээ.

Энэхүү ажлын нэг хэсэг болж Барилга, хот байгуулалтын яам-ны 5 тусгай зөвшөөрлийг цахимжуулж, "E-Mongolia" платформд нэгтгэжээ.

  • Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл
  • Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
  • Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх
  • Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл

Та энэхүү тусгай зөвшөөрлүүдийг авахын тулд дараах алхмыг хийх шаардлагатай.

  1. Тусгай зөвшөөрөл авах заавар:
  2. www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
  3. Үйлчилгээ гэсэн цэс дээр дарах
  4. Бизнес эрхлэлт гэсэн үйлчилгээг сонгох
  5. Барилга, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгосноор барилга хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрлийг авах боломжтой.

Эх сурвалж: БХБЯ

Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн Б.Батбаяр нарт хариуцлага тооцох шаардлагатай
Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн Б.Батбаяр нарт хариуцлага тооцох шаардлагатай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.