“Төрийн одон медаль гаргаж өгнө“ гэж иргэдийг залилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төрийн одон медаль гаргаж өгнө“ гэж иргэдийг залилжээ

/2022.02.14/ "Төрийн одон медаль гаргаж өгнө" гэж иргэдийг залилсан этгээдийг цагдаагийн байгууллагаас сатуулжээ. Мөн тухайн этгээд нь хэрэгт шалгагдаж байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын иргэн 29 настай, эмэгтэй, С нь уг хэргийг үйлдсэн байна. Тэрбээр 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдон “Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байна. Танд, төрийн одон медаль гардуулах боллоо, “Танай компанид дэмжлэг болгож тоног төхөөрөмж нийлүүлэх боллоо” тэмдэгтийн хураамж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү” хэмээн 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг залилжээ.

Иргэн С нь иргэдээс 100 мянгаас 2 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бусдад 55 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хэргийг 2021 оны зургаадугаар сард цагдаагийн байгууллага илрүүлж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан тухайн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч С нь хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны эх сурвалжаас тухайн мэдээллийг тодруулж, нягталж байхыг анхааруулж байна. Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон мөн дээрх төрлийн асуудлаар сэжигтэй байдлаар хүн холбогдсон бол цагдаагийн байгууллагад хандана уу.

3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой материалыг АТГ-т өгнө
3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой материалыг АТГ-т өгнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.