Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг аажмаар сэргэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг аажмаар сэргэж байна

/2022.02.14/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Энэ үеэр тэрбээр,

-Цар тахлын нөхцөл байдлаас болж дэлхий даяар амаргүй байна. МУ-ын Засгийн газар болж цар тахлыг даван туулахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн Засгийн газруудын нэг гэж олон улсад үнэлэгдэж байгаа.

Ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэхээс эхлээд "ковид-19"-ын вакциныг цаг алдалгүй татан төвлөрүүлж маш олон асуудлыг иргэд, ААН-үүдтэйгээ хамтарч шийдвэрлэсэн. Цар тахал өөрөө дэлхий дахинд шинэ зүйл байсан учир энэ хугацаанд алдаж оносон маш олон зүйл байсныг үгүйсгэхгүй.

Одоо бол цар тахлын дараах үе үргэлжилж байна. Дэлхий дахинд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж байна.

Манай улс иргэдээ цаг алдалгүй дархлаажуулсан учир вакцингүй байх зовлонг бараг мартсан байна. Өнөөдөр бусад улс оронд 11 орчим тэрбум вакцин шаардлагатай байгаа. Дэлхийн бусад орны хүн амыг жигд дархлаажуулахгүй бол вирус вакцинжуулаагүй хүнд амд халдварлаж дахин мутацилагдах аюултай байгааг ДЭМБ анхааруулж байна.

Манай улс хүн амаа вакцинжуулж эхэлснээс хойш хатуу хөл хорио тавиагүй. Эдийн засаг аажмаар сэргэж байна. Бид хамтын хүчээр энэ амаргүй цаг үеийг даван туулах болно. Эрүүл мэндийн салбар, ОБЕГ, Цагдаагийн байгууллага, ААН, иргэд маань Засгийн газрын гаргасан шийдвэрийг дагаж мөрдсөний үр дүнд бид хоёр жилийн дараа Цагаан сарын баярыг хатуу хөл хориогүйгээр тэмдэглэж чадлаа. Мөн хичээл сургуулийн үйл ажиллагааг нээж чадлаа. Бусад улс орнуудтай харьцуулахад вакцин, эдийн засаг, энгийн амьдралдаа орох хэмнэлийн хувьд манай улс түрүүлж явж байна.

Украин дайнаас зайлсхийхийн тулд НАТО-ийн саналаас татгалзаж болзошгүй
Украин дайнаас зайлсхийхийн тулд НАТО-ийн саналаас татгалзаж болзошгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.