“Эдийн засгаа эко болгоцгооё” төсөл хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эдийн засгаа эко болгоцгооё” төсөл хэрэгжинэ

4 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон албан өрөө гэх мэтийн зураг байж болно

/2022.02.14/: Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “People in need” олон улсын ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тим Женкинстэй “Эдийн засгаа эко болгоцгооё” төслийн талаар хэлэлцлээ.

Уг төсөл нь Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсад Эрдэнэт, Дархан хотуудад дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөснийг “People in need” ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тим Женкинс танилцууллаа. Пипл ин Нийд ОУТББ, Каритас Чех ОУТББ, ТоС ТББ, Хөгжлийн шийдэл ТББ хамтран хэрэгжүүлэх 4 жилийн уг төсөл нь хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн чиглэлийн 10 мянган ЖДҮ, 30 холбоод, 750 борлуулагчдад хүрэхээр зорин ажиллах юм.

Төслийг үр дүнд хүргэхийн тулд 5 багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Үүнд:

  1. Хүнс, ус ундааны салбарт эко шошгожуулалтын стандарт, бодлоготой болно.
  2. Хүнс, ус ундааны салбарын ЖДҮ, болон борлуулагчид дээрх стандартыг нэвтрүүлэх, ногоон сүлжээний талаарх мэдээлэлтэй болсон байх,
  3. Санхүүгийн шийдлүүдийг оновчтой нэгтгэнэ.
  4. Эко шошгожуулалт нь цахим төлбөрийн системүүдтэй уялдсанаар илүү өргөн хүрээг хамрах болно.
  5. ЖДҮ, борлуулагчид, холбоод, хэрэглэгч, бусад оролцогч талуудын дунд эко шошгожуулалтын ач холбогдлыг танин мэдэх, Цаашилбал, ЖДҮ, борлуулагчид, холбоод, хэрэглэгчид болон бусад оролцогч талуудын дунд эко шошгожуулалтын ач холбогдлын талаар олныг хамарсан дадал зан төлөвийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн аж.

Уулзалтын үеэр Дэд сайд Г.Түвдэндорж төслийн багт хандан хэлсэн үгэндээ "Уур амьсгалын өөрчлөлт болон агаар, орчны бохирдлын асуудал харилцан холбоотой тул хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаарын бохирдлыг багасгаж, эдгээр асуудлуудыг шийдэхэд харилцан үр ашигтай арга хэмжээг хэрэгжүүлж, шийдлийг олох нь чухал.

Ялангуяа олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн бус байгууллагууд, жижиг, дунд бизнесийг чадавхжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Байгалийн нөөцийн зохистой ашиглалт, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг дэмжих нөгөө талаараа хог хаягдлыг багасгах, дахивар нөөцийг ашиглах асуудлаар бид ажиллаж байна. Иймээс танай талаас тавьсан жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа төслийг дэмжин ажиллана" гээд хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарын уялдааг сайжруулах платформыг ашиглан давхардал үүсгэхгүй байх, түүнчлэн түншлэгч талуудтай мэдээллээ тогтмол солилцож байхыг хүсэж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Super Bowl: Гайхалтай хөгжмийн үзүүлбэрүүд
Super Bowl: Гайхалтай хөгжмийн үзүүлбэрүүд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.