/2022.02.14/ Вьетнам улс хоёрдугаар сарын 15-наас эхлэн олон улсын зорчигч тээврийн нислэгт тавьсан хязгаарлалтаа цуцлах бөгөөд нислэгийн тоонд ямар ч хязгаарлалт тавихгүй хэмээн мэдээлжээ.
Зүүн өмнөд Азийн тус улс COVID-19-ээс сэргийлэхийн тулд тахлын эхэн үед хилийн хатуу хяналт тавьсан нь амжилтад хүрсэн ч дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбарт хүчтэй цохилт болсон. Одоогийн байдлаар зөвхөн Хятад улс л Вьетнамтай хийх арилжааны нислэгээ сэргээхийг зөвшөөрөөгүй байна.
Вьетнам 2022 он гарснаас хойш олон улсын нислэгээ аажмаар сэргээж, хорио цээрийн дэглэмийг хөнгөвчилж эхэлсэн бөгөөд вакцин хийлгэсэн зорчигчид гурав хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай болжээ.
Ковид гарсан цагаас хойш тус улсад хойш ойролцоогоор 2.5 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, 39,000 орчим хүн нас баржээ. 98 сая хүн амын 98 орчим хувь нь дор хаяж хоёр тун вакцин хийлгэсэн гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters