“УИХ-д нэр дэвшиж байгаа хүн хамгийн бага зардлаар сонгогддог байх ёстой“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИХ-д нэр дэвшиж байгаа хүн хамгийн бага зардлаар сонгогддог байх ёстой“

/2022.02.14/ Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Үүнтэй холбоотойгоор МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгох уу?

-Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. Цаашид УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байгаа хүн хамгийн бага зардлаар сонгогддог байх жишиг рүү орох хэрэгтэй. Япон, Герман болон бусад улсууд ийм жишигтэй байдаг. Нэр дэвшигчдийн хөрөнгөтэй, хөрөнгөгүй гэдэг ялгааг арилгаснаар шударга засаглал тогтох боломж бүрдэнэ. МУ-ын Ерөнхийлөгч улс төрийн намын санхүүжилтийн асуудал, эрх зүйн зохицуулалттай холбоотой хуулийн төслийг өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. МАН энэ асуудалд манлайлж, улс төрийн намууд илүү нэр хүндтэй, бодлогын нам байх томоохон алхмуудыг хийнэ гэсэн бодолтой байна.

Хилийн боомтуудын бүсэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтооно
Хилийн боомтуудын бүсэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтооно
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.