В.Путин: Бид цөмийн зэвсгээр тэргүүлэгч. Гэхдээ хэн ч үүнийг хүсэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин: Бид цөмийн зэвсгээр тэргүүлэгч. Гэхдээ хэн ч үүнийг хүсэхгүй

/2022.2.14/ Украинд нөхцөл байдал тун хурцадмал болоод байна. Зургаан өдрийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын Ерөнхийлөгч Макроны хамт нэгэн хэвлэлийн хурал хийсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр В.Путин маш тодорхой мэдэгдлийг сэтгүүлчдэд өгснийг товчлон хүргэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:

-Та бүхэн эцсийн эцэст одоо л миний үгийг сонсож, үзэгч, уншигчдадаа хүргэхээр болж байх шив. Хэрвээ Украин НАТО-д элсвэл Европын холбооны улсууд автоматаар ОХУ-тай дайны нөхцөл байдалд шилжих болно. Үүнийг ойлгох эсэх нь та бүхний асуудал. Мэдээж ОХУ болон НАТО-ын цэрэг армийн хүчин чадлыг харьцуулахын аргагүй. Бид үүнийг ойлгож байна. Гэвч үүний зэрэгцээ ОХУ бол цөмийн зэвсгээр тэргүүлэгч улс орнуудын нэг гэдгээ ч бид маш сайн ойлгож байна. Эцсийн эцэст, хэн ч ялагч болохгүй. Харин ийм дайны нөхцөл байдал руу та бүхэн өөрсдөө түлхсэн шүү. НАТО–ийн 5 гишүүн улсын та бүхэн тэр үед нүдээ ч ирмэж амжихгүй. Францын Ерөнхийлөгч ноён Макрон үүнийг лав хүсэхгүй байх. Би ч бас хүсэхгүй байна. Тийм учраас би энд байна.

Эх сурвалж: AP

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг баривчиллаа
Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг баривчиллаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.