АИ-92 бензиний 26 хоногийн нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АИ-92 бензиний 26 хоногийн нөөцтэй байна

/2022.02.14/: 2022 оны хоёрдугаар сарын 4-өөс 10-ны өдрүүдэд авто замаар 1224, төмөр замаар 654 чингэлэг нийт оны эхнээс 806.7 мян.тн нүүрс, авто замаар 152 чингэлэг, төмөр замаар 329 чингэлэг буюу оны эхнээс 124.5 мян.тн зэсийн баяжмал, төмөр замаар 1086 чингэлэг буюу оны эхнээс нийт 165.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.

Сүүлийн хоёр долоо хоногт эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өсөлттэй байна.

Харин Төв банк оны эхнээс 1,663.0 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 4.7 хувиар өсөв.

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 155,544 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,822 тн, АИ-92 автобензин 32,873 тн, ДТ 101,793 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 33, А-80 автобензиний 59, ДТ-ний 37 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78,626 тн буюу АИ-92 автобензиний 26, ДТ-ний 45 хоногийн нөөцтэй байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Халдвар буурч, 553 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас барлаа
Халдвар буурч, 553 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.