/2022.02.11/ Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.
Энэ сарын 12 буюу маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орох төлөвтэй байна.
Мөн хоёрдугаар сарын 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
Хоёругаар сарын 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
Хоёругаар сарын 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Энэ сарын 13-нд салхи нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус байна.
Харин Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус байна.
Бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.