Ногоон зурвасыг хамгаалах хашаа барьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон зурвасыг хамгаалах хашаа барьжээ

May be an image of outdoors/2022.02.11/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.11-д заасны дагуу "биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах" гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг хамааруулан ойлгохоор тусгасан байдаг.

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал (элс, хайрга, дайрга, шавар, хүрмэн, боржин)-ын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 22 аж ахуйн нэгжийн 2021 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд тусгагдсны дагуу 131.44 сая.төг-өөр дүйцүүлэн хамгааллын ажил хийлгэлээ.

May be an image of 1 person and outdoorsДүйцүүлэн хамгаалах ажлыг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооны нутаг дэвсгэрт Богд уулын энгэрт Туул голын цутгал Түргэний гол дагуух “Ногоон зурвас”-ыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан талбайд Харуул хамгаалалт, усалгаа, арчилгаа хийх зориулалт бүхий дөрвөн улирлын 5х3 метрийн хэмжээтэй нэг зөөврийн сууц, усалгаа хийх зорилгоор худаг ажиллуулах хүчин чадал бүхий 0.4кВ-ын 1100 м урттай цахилгаан дамжуулах агаарын шугам татах, мөн ногоон зурвасын хашааг хашиж хамгаалах 3м өргөнтэй 2м өндөртэй төмөр торон 744м урт хашаа барих ажлыг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүллээ.

Мөн 2022 онд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгөөр мод тарих арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

May be an image of outdoors

May be an image of outdoors

Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор экспортын тээвэр хэвийн явагдаж байна
Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор экспортын тээвэр хэвийн явагдаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.