Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор экспортын тээвэр хэвийн явагдаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор экспортын тээвэр хэвийн явагдаж байна

ГАШУУНСУХАЙТ, ХАНГИ, БУЛГАН БООМТООР ЭКСПОРТЫН ТЭЭВЭР ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

/2022.02.11/: Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын дэд хэсэг нөхцөл байдлын талаар мэдээллээ. Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-ны хооронд нийт 268 чингэлгээр 3.964.3 тонн ачаа татан авсан.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Монголын тээвэр, зуучийн холбоо, тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай мэдээлэл хүргэх зорилгоор “Open Platform” байгуулахаар тохиролцсон” гэв.

Түүнчлэн Замын-Үүд боомтоос гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Гашуунсухайт боомтоор хоёрдугаар сарын 5, 7-8-ны өдрүүдэд 238 тээврийн хэрэгсэл нүүрс, зэсийн баяжмал 88, импортын бараа материал 22 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн.

Мөн Булган боомтоор хоёрдугаар сарын 7-8-ны өдөр нүүрс ачсан 145 тээврийн хэрэгсэл, Ханги боомтоор ачаатай 99 тээврийн хэрэгсэл тус тус хилээр гарсан. Цагаан сарын бүх нийтийн амралтын өдрүүдээр Алтанбулаг боомт хэвийн ажиллаж, хоёрдугаар сарын 1-7-ны өдөр импортын ачаатай 211 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн байна. Боршоо, Цагааннуур боомтууд хоёрдугаар сарын 1-6-ны хооронд амарч 7-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн гэдгийг онцлон хэлэв.

Эх сурвалж: ЗТХЯ

Snoop Dogg “Death Row Records”-ийг худалдаж авлаа
Snoop Dogg “Death Row Records”-ийг худалдаж авлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.