Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 7 хөтөлбөрийг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 7 хөтөлбөрийг баталлаа

May be an image of 10 people, people sitting, people standing and indoor

/2022.02.11/: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө.

Хурлаар хэлэлцсэн асуудал

1. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн танилцуулга

2. Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-ийн танилцуулга, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл

3. ЖАЙКА-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”ийн танилцуулга

4. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон хөтөлбөрүүд”-ийн 2021 оны гүйцэтгэл

5. 2022-2023 онд хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд” болон “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны төсвийн хуваарь”-ийн танилцуулга

Гаргасан шийдвэр

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн хуваарийн төслийг хэлэлцээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлахаар зөвлөмж гаргалаа.
  2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг орон нутгийн онцлогт нийцүүлэн хуваарилж, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, хэрэгжилтийг хангаж, төсвийн гүйцэтгэлийг улирал тутам тайлагнаж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт даалгалаа.
  3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2022-2023 онд хэрэгжүүлэх “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”, “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон ажлын байр хөтөлбөр”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” гэсэн 7 хөтөлбөр баталлаа.
  4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, хэрэгжилтийг хангаж, хөтөлбөрийн үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт даалгалаа.
Хөгжлийн банкинд 22 хоногт 40 гаруй тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ
Хөгжлийн банкинд 22 хоногт 40 гаруй тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.