/2022.02.11/ Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар албаныхан мэдээлэл өглөө. Энэхүү мэдээлийг долоо хоног бүрийн баасан гарагт 11 цагаас өгөх юм.
Гаалийн ерөнхий газрын статистик, мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн:
- Он гарснаас хойш нийт экспорт 552.7 сая ам.долларт хүрсэн. Энэ нь 2021 оны мөн үеэс 351.1 сая ам.доллараар багассан үзүүлэлт юм. Сүүлийн үед зэсийн баяжмал, төмрийн хүдэр нэмэгдэж байна. Хоёрдугаар сарын 10-ны байдлаар:
- 806.6 мянган тонн чулуун нүүрс,
- 124.5 мянган тонн зэсийн баяжмал,
- 165.2 төмрийн хүдэр экспортлосон байна.
Манай улсын импорт өнөөдрийн байдлаар 706.3 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс:
- 120.6 сая ам долларын хүнсний бүтээгдэхүүн
- 150.6 сая ам долларын нефтийн бүтээгдэхүүн
- 208.2 сая ам долларын автомашин техник импортоор оруулж ирсэн байна.