/2022.02.11/ Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар албаныхан мэдээлэл өглөө. Энэхүү мэдээлийг долоо хоног бүрийн баасан гарагт 11 цагаас өгөх юм.
Зам тээврийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:
Өнөөдрийн байдлаар 9 боомт ажиллаж байна. Зорчигч гэхээсээ илүү ачаа тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм.
Гашуунсухайт дээр өдөр бүр 100-160 орчим тээврийн хэрэгслээр экспортын бүтээгдэхүүн тээвэрлэж байна. Замын-Үүдийн хэсэг дээр 50-65 чингэлэг тээвэрлэж байна. Үүнээс гадна авто тээврийн хэрэгсэл импортоор авах ажиллагаа хийгдэж байна. Үүнийг зохион байгуулах ажил хийгдэж байгаа юм. Мөн хоосон чингэлгийг буцаах ажил хийж байна. Өдөрт 25-30 чингэлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд буцааж байна.
Овор ихтэй ачаа барааг оруулж ирэх уулзалт зохион байгуулж байгаа юм. Овор ихтэй барааг гурав ангилна гэж үзэж байна. Үүнд:
Төмөр замаар овор ихтэй ачаа, барилгын материал оруулж ирэх чиглэл өгсний дагуу ажиллаж байна.
Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэрхэн ил тод зохион байгуулах вэ?
- Эрээн талд "нээлттэй платформ" системийн хөгжүүлэлт хийж байгаа. Монголын талтай тээвэр зууч хийж байгаа ААН-ийг бүртгэх ажил хийж байгаа гэсэн үг.
Өнөөдрийг байдлаар Замын-Үүдийн боомтоор 1460 чингэлэг татсан байна. Өдөрт 50-60 чингэлэг татаж байгаа юм.
Нэгдүгээр сарын 28-наас эхлэн төмөр замаар зэсийн баяжмал төмрийн хүдрийг гаргаж байгаа. Өдөрт нэг галт тэрэг /50 вагон/ гарч байгаа талаар мэдээллээ. Урд хөрштэй ярьж байгаад төмөр зам дээр ачигдсан байгаа бараагаа гаргах талаар тохиролцсон. Одоогийн байдлаар 1200 гаруй нүүрстэй вагон, 700 гаруй төмрийн хүдэртэй вагон, 100 гаруй зэсийн баяжмал хүлээгдэж байна.
Ийм хэмжээний ачаа барааг нэн түрүүнд гаргах тохиролцоо хийгээд байна.