/2022.02.11/ Шведэд Jetson One нисдэг машин зарж эхэлжээ.
Тус машины захиалгыг орон нутгийн Jetson стартап хүлээн авч байна. Тээврийн хэрэгслийн эрэлт маш их байгаа аж. 2022 оны бүх захиалга л гэхэд аль хэдийн зарагдаж дуусжээ.
Шведүүд Jetson One нисдэг машинаа 92 мянган доллараар үнэлжээ. Машины жин 86 кг бол даацын жин буюу нисгэгч 85 кг хүртэл жинтэй байх гэнэ. Тээврийн хэрэгслийн хэмжээ буюу урт нь 2460 мм, өргөн нь 1499 мм, бол өндөр нь 1016 мм байна. Агаарын хамгийн дээд хурд нь 100 км/цаг. 110km.ru порталын мэдээлснээр Jetson One зайг нь нэг удаа бүрэн цэнэглэсэн байхад 30 гаруй км замыг туулж чадах юм байна.
Илүү нарийвчилсан техникийн үзүүлэлт хараахан гараагүй байна. Машин нь цахилгаан мотортой бөгөөд 20 минутын нислэгийн дараа хоёр цагийн турш цэнэглэх шаардлагатай лити-ион батерейгаар тоноглогдсон байна.
Шведүүд цаашид нисдэг машины үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байгаа аж. Тэд ирэх 7-8 жилийн хугацаанд ердийн гэр бүлийн машиныг орлох бүрэн хэмжээний нисдэг машин бүтээх төлөвлөгөөтэй байна.