/2022.02.11/: ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасстай Украины асуудлаар хийсэн яриаг “хэлгүй ба дүлий хоёрын яриа” гэж тодорхойлсон байна.
"Бид өнөөдөр нилээд дэлгэрэнгүй ярилцлаа. Үнэнийг хэлэхэд дүлий хүмүүстэй хэлгүй хүн ярилцаж байгаатай адил байсан тул сэтгэл дундуур байна, сонсож байгаа юм шиг мөртлөө сонсохгүй байна. Ядаж л бидний хамгийн нарийвчилсан тайлбар ерөнхийдөө бэлтгэлгүй болж уналаа" гэж тэрээр Пүрэв гарагт Британийн ГХ сайдтай хэлэлцээ хийсний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Сайдын тэмдэглэснээр, Британийн хамтрагчид нэг бол огт танихгүй, мэдэхгүй байгаа сэдэв эсвэл Украины асуудлаар Оросын талын өгсөн дэлгэрэнгүй тайлбарыг үл тоомсорлож байгаа мэт сэтгэгдэл төрлөө. "Орос улс газар хөлдөж, чулуу шиг хатуу болох үед танкуудаа Украйны нутаг дэвсгэр лүү тайван нэвтэрч орох цагыг хүлээж байна гэж ярьж байгаатай ижилхэн байна. Миний бодлоор өнөөдөр манай Британийн тал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон манай бусад төлөөлөгчдийн энэ талаар өгсөн хамгийн нарийвчилсан тайлбарыг болоод өнөөдөр бидний иш татсан олон баримтуудыг сонсохгүй" гэж сайд нэмж хэлэв.
Үүний зэрэгцээ, ОХУ-ын удирдлага Украинд халдан түрэмгийлэх гэсэн төлөвлөгөөг няцааж байгаа гэдгийг Лавров онцолжээ. "ОХУ Украин руу дайрахгүй гэсэн мэдэгдлийг зөвхөн Оросын удирдлага хийгээд зогсохгүй Пентагонд ийм мэдэгдэл хийсэн байсныг саяхан олж уншсан. Тэнд хиймэл дагуулаас ирж байгаа мэдээллийг харж буй хүмүүс ОХУ-н нутаг дэвсгэр дээр болж байгаа бүх зүйлийг ажиглаж байгааг онцолмоор байна.
Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников үүнтэй төстэй мэдэгдэл хийсэн бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский сандрахгүй байхыг уриалж байна" гэж тэр үргэлжлүүлэв. Сүүлийн үед барууны орнууд, түүнчлэн Киевт Оросууд Украин руу түрэмгийлж болзошгүй тухай мэдэгдэл гарах болсон. Оросын тал энэхүү буруутгалыг удаа дараа няцаасаар ирсэн.
Эх сурвалж: ТАСС