Алтны үнэ буурахгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтны үнэ буурахгүй

/2022.02.11/: Хэдийгээр хөгжингүй орнуудын эдийн засгийн тогтворгүй байдал, хөрөнгийн зах зээлийн савлагаа буурахгүй байгаа ч алтны үнэ 2022 он гараад тогтвортой, унц нь 1800 ам.доллараас давсан хэвээр байна.

CNBC сувгийн мэдээлснээр алт эрэлт болон үнэлгээгээрээ биткоиноос илүү байгаа аж. АНУ-ын 10 жилийн хугацаатай Төрийн сангийн бонд болон ам.долларын индексийн өсөлт ч алтны зах зээлд сөргөөр нөлөөлсөнгүй. Олон улсыг хамарсан инфляцийн өсөлт, цар тахлын улмаас үргэлжилж буй эрсдэл зэргээс шалтгаалан макро эдийн засгийн төлөв байдал хүнд хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч алтанд хөрөнгө оруулах нь эрсдэл багатай байгаа бөгөөд энэ нь биткоин зэрэг эрэлт ихтэй хөрөнгө оруулалтаас ч илүү давуу талтай байгааг санхүүгийн шинжээчид онцолж байна.

“Инфляци, зээлийн хүүгийн өсөлт, валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалсан эрсдэл их хэвээр байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын алт хадгалах сонирхлыг улам нэмэгдүүлж байгаа бөгөөд 2022 онд унц алтны үнэ өсч 1925 ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг баталж байна” гэж “Bank of America”-гийн шинжээчид онцолжээ.

Эдийн засагчдын үзэж байгаагаар АНУ-ын Холбооны нөөцийн системийн инфляцыг бууруулах бодлого, цар тахалтай холбоотой эдийн засгийн арга хэмжээнүүд оновчгүй байгаа нь алтны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бас нэг шалтгаан болж байгаа ажээ. Ямартай ч алт энэ жилд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байх бөгөөд үнэ буурахгүй нь тодорхой болж байна.

Видео: Төв аймгийн эмнэлэгт 64 зүсэлтэт томографийн төхөөрөмж суурилууллаа
Видео: Төв аймгийн эмнэлэгт 64 зүсэлтэт томографийн төхөөрөмж суурилууллаа
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.